Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
1. Танай дэлгүүр хаана байрладаг вэ ?
rainbow.mn дэлгүүр нь интернэтээр болон өөрийн дэлгүүрээр бараагаа борлуулдаг байгаа. Манай дэлгүүрийн хаяг нь Сүхбаатар дүүрэг 6-р хороо бага тойруу хуучнаар нэгдсэн үндэсний байгууллагын замынхаа урд талд. Бид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэгч байгууллагуудаасаа шууд авч хүргэж өгдөг.

2. Танайхыг албан ёсны байгууллага гэж яаж итгэж захиалга өгөх вэ?
Манай дэлгүүр “KTCC” ХХК-ийн дэлгүүр юм. Таны захиалгыг бид цаг тухайд нь хүргэж өгөхөө баталж байна. Хэрэв манай үйлчилгээнд доголдол саатал гарах бол тухай бүр засч залруулж, таны төлөө сэтгэл гарган үйлчлэх болно.
3. Монголд байгаа хүмүүс яаж үйлчлүүлэх вэ?
Монголд байгаа хэрэглэгчид захиалгаа өгөхдөө манай 96008309, 329858 дугаарын утсуудаар холбогдож, эсвэл вэб сайтаар захиалга өгөх боломжтой. Бид Голомт, Капитрон, Хас, Зоос банкны төгрөгийн Виза  болон мастер картуудаар онлайнаар төлбөр хүлээн авна.

4. Төлбөрийг ямар хэлбэрүүдээр хүлээн авч байгаа вэ?
Манай дэлгүүр захиалгын төлбөрийг Visa, MasterCard кредит картууд болон төгрөгийн Visa картаар хүлээн авч байгаа. Ийм төлбөрийн хэрэгсэл байхгүй хүмүүсийн хувьд MoneyGram, Western Union, бэлэн мөнгөн төлбөр, банкны дансанд шилжүүлж төлж болно. Мөн та өөрийн биеэр ирж захиалгаа өгөх боломжтой.

5. Утсаар захиалга авах уу?
Захиалгыг дараах утсаар хүлээн авна. Хүлээн авах утас: 96008309, 329858

6. Танай дэлгүүр хаанаас бараагаа оруулж ирдэг вэ?
Манай дэлгүүр нь Бүгд Найрамдах Солонгос улсаас бараагаа оруулж ирдэг.

7. Танай дэлгүүр брэндийн хувцас худалдаалдаг уу?
Брэндийн хувцас худалдаалдаг. Мөн та солонгосын ямар брэндийн хувцасыг сонирхож байгаагаа биднээр дамжуулаад захиалан авах боломжтой байгаа.

8. Захиалсан бараагаа хэдийд авч болох вэ?
/Монголд байгаа бараа болон захиалж ирэх бараа/ Монголд байгаа барааг захиалвал 24 цагийн дотор бараагаа хүлээн авна. Харин солонгосоос захиалж ирэх бараа 7-10 хоногийн дотор ирнэ.

9. Холболтын нууц үгээ мартчихлаа яах вэ ?
Энэ тохиолдолд та дахиж шинээр бүртгүүлэх гэсний хэрэггүй. Учир нь таны мэдээлэл системд байгаа тул бүртгэж авахгүй. Харин холболтын цонхны доод талд "Нууц үгээ мартсан бол энд дар" гэсэн линк буй. Тэнд дараад анх бүртгүүлсэн имэйл хаягаа оруулна. Тэгэхэд систем автоматаар таньд шинэ нууц үг боловсруулан имэйл рүү тань явуулах болно. Ингээд та шинэ нууц үгээ оруулахад холбогдох болно
.

10. Шинэ нууц үг миний имэйл хаягаар ирэхгүй байна.
Хэрэв таны ашигладаг имэйл хаяг Spam filter буюу хэрэггүй захидлуудыг тусгаарладаг нэмэлт үйлчилгээтэй бол таны имэйл хайрцагт шинэ нууц үгийн захидал орж ирэхгүй байж болно. Энэ тохиолдолд та Bulk mail, эсвэл Spam гэсэн хайрцаг руу орж үзээрэй. Тэнд Rainbow.mn-ий илгээсэн шинэ нууц үгтэй захидал байгаа.
Гарчгаар шүүх     Үзүүлэх # 
# Мэдээллийн гарчиг Үзсэн
 
Таны сагс хоосон байна.